Эрээн боомтын гаалийн ажилтнуудыг чөлөөлж, томоохон албан тушаалтнуудыг шалгаж байна
5 сарын 24, 2022

   Гадаад харилцааны яамнаас хил хэвийн ажиллаж байгаа гэх мэдээллийг өгч байгаа ч тэг зогсолт хийсэн талаарх зураг цахим орчинд цацагдаад байгаа билээ.

Түүнчлэн БНХАУ-д Эрээн хотын боомттой холбоотой албан тушаалтнуудыг баривчилсан талаар өчигдөр мэдээлэл цацагдсан.

Тэгвэл энэ талаар “Өдрийн сонин”-д "Монгол Улс БНХАУ-ын хооронд хийгдэж эхэлсэн чингэлэг тээвэртэй холбоотойгоор урд хөршид авлигын томоохон асуудал үүсчээ. Үүний улмаас өнгөрсөн долоо хоногт Хөх хотын төмөр замын томоохон албан тушаалтай 10 гаруй хүнийг баривчилсан байна. Мөн Эрээн боомтын гаалийн ажилтнуудыг нийтээр нь чөлөөлсөн" хэмээн мэдээлсэн байна.