Улсын хэмжээнд халдварын 89 тохиолдол бүртгэгдлээ
5 сарын 25, 2022

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 89 тохиолдол батлагдсан байна. Энэ нь өчигдрийнхөөс 15 тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлт юм. ЭМЯ-ны мэдээлснээр, шинээр илэрсэн тохиолдлын 56 нь Улаанбаатар хотод, 33 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Ингэснээр манай улсад бүртгэгдсэн коронавируст халдварын тохиолдлын тоо 924 435 болжээ. Мөн хугацаанд нас баралт бүртгэгдээгүй аж.