Цусны донорын өдрийг тэмдэглэж байна
6 сарын 14, 2018

Дэлхий дахинд жил бүрийн 6 сарын 14–ны өдрийг “Дэлхийн цусны донорын өдөр” болгон зарлаж, энэ өдрийг Монгол улс 15 дахь жилдээ тэмдэглэж байгаа билээ. Энэ жилийн цусны донорын өдрийг ЭМЯ, ЦССҮТ, МУЗН-ээс хамтран "Бусдын төлөө цусаа өгч, амьдрал бэлэглэе" уриан дор Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна.

 

2018 онд улсын хэмжээнд 35-аас дээш удаа цусаа бэлэглэсэн “Хүндэт донор” 100 гаруй төрснөөс 62 нь нийслэлээс тодроод байгаа юм. Өнөөдөр эдгээр доноруудаа хүлээн авч хамгийн залуу Хүндэт донороор О.Ганбаяр, хамгийн олон өгөлтэй Хүндэт донороор З.Баяртсайхан нарыг алдаршууллаа. Мөн үйл ажиллагааны хүрээнд  донор Б.Түмэнжаргалыг “Мөнгөн донор”,  Ш.Цогтхишигийг “Хүрэл донор”-оор тус тус өргөмжилж, “Бахархал -10” тэмдгээр Б.Ганпүрэв, “Бахархал-20” тэмдгээр Ж.Намжилмаа, “Бахархал-30” тэмдгээр Д.Эрдэнэбат нарын доноруудыг шагнаж урамшуулсан юм.

 

Энэ өдрийг бусдын амь насыг аврахын төлөө цусаа бэлэглэдэг ачтан доноруудын ариун үйлсийг сурталчлах тэдэнд талархал илэрхийлэх, олон нийтэд алдаршуулах, сайн дурын авлагатай цусны донорын эгнээг өргөжүүлэх зорилготой тэмдэглэдэг учиртай.

Хүний цусны бүлэг тогтоосноор 1930 онд Нобелийн физиологи, анагаах ухааны шагнал хүртсэн Австрийн эмч, дархлаа судлаач Карл Ландштейнерийн /1968-1943/ төрсөн өдөрт зориулж энэ өдрийг тогтоосон түүхтэй. 


Сэтгэгдэл үлдээх
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eren.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.