Жирэмсэн эмэгтэй озоны эмчилгээ хийлгэж байгаад амиа алджээ
10 сарын 20, 2022
  Өнгөрөгч есдүгээр сард хувийн эмнэлэгт озоны эмчилгээ хийлгэсэн жирэмсэн эмэгтэй амь насаа алдсан хэрэг гарчээ. Тодруулбал, Баянгол дүргийн нутаг дэвсгэрт байрлах нэгэн хувийн эмнэлэгт 27 настай, долоон сартай жирэмсэн эмэгтэй эмчилгээ хийлгэж байгаад амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан байна.

Талийгаачид “Озон” эмчилгээ хийж дуусмагц ургийн хамт амьсгал хураасан байна. Зарим эх сурвалжийн мэдээллээр, жирэмсэн эхийн гэдэс  хэт томорсон бөгөөд яаралтай түргэн тусламжийн эмч нар ирэх үед гэдсэн дэх хий нь гарч дуусаагүй байсан гэх. Ямартай ч озоны эмчилгээг дэлхийн улс орнуудад хэрэглэхийг хуулиар хориглосон байдаг аж. Харин манай улсад дээрх эмчилгээг 2018 оноос хойш туршилтаар хийж эхэлсэн бөгөөд Эрүүл мэндийн яамнаас энэ эмчилгээний тухайд ямар нэг заавар, удирдамж, стандарт батлаагүй байдаг аж.  Ингэхдээ олон нийтийн дунд ковидын дараа озоны эмчилгээ хийлгэж цус шингэлэх гэсэн батлагдаагүй ойлголт байдаг тул ийн хувийн эмнэлгүүдийн хууль бус үйлчилгээ газар авахад нөлөөлдөг байна.