Нийтийн тээврийн автобус болон амины хоёр байшин шатжээ
11 сарын 3, 2022

Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, автозамын зорчих хэсэгт Нийтийн зорчигч тээврийн автобус шатаж байна гэсэн дуудлагыг 11.02-ны өдөр хүлээн авчээ. Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчдыг очиход “Аэро сити 540” загварын нийтийн зорчигч тээврийн автобус шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан байна.

Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хүлээн авсан байна. Гал түймэр унтраах ангийг очиход иргэн Р-ын байшингийн дээвэр шатаж байсныг унтраажээ.    

Мөн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.02-ны өдрийн 18:37 цагт иржээ. Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гын 10×12 метрийн хэмжээтэй 2 давхар байшин шатаж байсныг тус аврах анги ажиллаж унтраажээ.