Жендерийн үндэсний хорооноос сургалт зохион байгууллаа
11 сарын 17, 2022

Жендерийн үндэсний хорооны Ажлын албанаас тус хорооны  2022 оны 2 дугаар тогтоолоор батлагдсан “Жендерийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөө” (2022-2031) баримт бичгийн талаар тус яамны удирдлага, албан хаагчдад мэдээлэл өгөх арга хэмжээг өчигдөр зохион байгууллаа.

Монгол Улс  2011 онд ЖЭТБХтХ-ийг баталж, улс төр, эрх зүй, эдийн засаг, нийгэм, соёлын ба гэр бүлийн харилцаанд жендерийн эрх тэгш байдлыг хангах нөхцөл бүрдүүлэх эрх зүйн үндсийг баталгаажуулсан бөгөөд энэхүү төрийн бодлого тогтоосон хуулийн хэрэгжилтийг дэмжих хүрээнд 2 үндэсний хөтөлбөр, 1 стратеги төлөвлөгөө, мөн 12 салбар, нийслэл, 21 аймаг, 9 дүүрэгт  жендерийн тусгайлсан хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байгаа юм.

Батлагдсан хууль, бодлого хөтөлбөрийг жендерийн мэдрэмжтэй хэрэгжүүлэх, үр нөлөөг нь жендерийн тэгш байдлын үзэл баримтлалын хувьд үнэлэх практик туршлагыг бэхжүүлэхэд салбар дундын зохицуулалт, хамтын ажиллагаа туйлын чухал болохыг харгалзан үзэж Жендерийн үндэсний хорооноос “Жендерийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөө” (2022-2031)-г баталсан байна.