МИАТ-ыг жилийн орлогоос нь бага өртгөөр хувьчлах асуудлыг чуулганаар хэлэлцэнэ
6 сарын 15, 2018


 УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Төрийн өмчийг хувьчлах тухай багц асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ. Хувьчлагдах төрийн өмчит компаниудын тэргүүн эгнээнд МИАТ, Монгол шуудан ХХК, Хөдөө аж ахуйн бирж орж байгаа. Олон нийтийн мэдэх болсноор хоёр тэрбум төгрөгийн үндсэн хөрөнгөтэй, жилийн 500 гаруй сая төгрөгийн орлоготой Хөдөө аж ахуйн биржийг хоёр тэрбум төгрөгөөр худалдах гэж байгаа нь ил болсон.

  Тэгвэл МИАТ компанийг жилийн орлогоос нь бага өртгөөр нь хувьд шилжүүлэх гэж байгаа тухай зарим эх сурвалжууд мэдээллээд эхэллээ. Ийнхүү энэ удаагийн хувьчлал араасаа ийм шүүмжлэл дагуулж эхлээд байна. Тиймээс Сангийн яамнаас. МИАТ-ыг хувьчлах саналаа эргүүлэн татна гэсэн мэдээлэл үүнтэй зэрэгцэн цацагдаж эхэллээ. Гэхдээ МИАТ-ыг хувьчлах сонирхолтой бүлэглэлУИХ-д бий.

Өнөөдрийн чуулганаар МИАТ-ын хувь заяаг шийднэ.