Эрэгтэй хүний цогцос олджээ
11 сарын 21, 2022

Цагдаагийн байгууллагад өчигдөр буюу 11 дүгээр сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд дулааны шугам сүлжээний худаг дотор 1 хүний цогцос байна гэсэн дуудлага иржээ.

Энэхүү дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 4 км замыг туулан 21:18 цагт очиход 2.5 метрийн гүнтэй дулааны шугам сүлжээний худаг дотор нэр, нас, хаяг нь  тодорхойгүй, эрэгтэй хүний цогцос байсныг 10 минут ажиллан гаргаж, тус дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст шилжүүлэн өгсөн байна.

Цагдаагийн байгууллагаас тухайн иргэний мэдээллийг тодруулахаар ажиллаж байна.