Д.Мөнх-Эрдэнийг 30 хоног цагдан хорилоо
12 сарын 20, 2022

Д.Мөнх-Эрдэнийг энэ сарын 19-ний өдөр 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ЭХХШТХ-ийн 14.9 дүгээр зүйлийн 1.3-т зааснаар буюу "гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт мэдээлэл байгаа" үндэслэлээр түүнийг хорих шийдвэр гаргасан байна.

Албан үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа өөрийн дипломат эрхээ урвуулан ашиглаж өндөр үнэтэй автомашин БНХАУ-д татваргүйгээр нэвтрүүлсэн хэмээн түүнийг 2019 онд ӨМӨЗО-ны Хөх хотод суугаа Ерөнхий консулын албан тушаалаас эргүүлэн татаж байсан юм.