Нийслэлд ЭЕШ зохион байгуулах 23 төвийн БАЙРШИЛ
6 сарын 15, 2023

2023 оны ЭЕШ өнөөдөр буюу зургаадугаар сарын 15-ны 10:00 цагт улс орон даяар нэгэн зэрэг эхэлж байна. Энэ онд ЭЕШ өгөхөөр нийт 34.300 хүүхэд бүртгүүлжээ. Шалгалтыг улс орон даяар нийт 49 шалгалтын байранд зохион байгуулах бөгөөд Улаанбаатар хотод 24 байна.

Шалгуулагчид та бүхэн шалгалт эхлэхээс 1 цагийн өмнө шалгалтын байрандаа ирсэн байх шаардлагатай бөгөөд шалгалт өгөх анги, танхимд 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байна.

ЭЕШ-ын математик, физик, химийн шалгалтын үргэлжлэх хугацаа 100 минут, монгол хэл, англи хэл, орос хэл, биологи, газарзүй, түүх, нийгэм судлалын шалгалтын үргэлжлэх хугацаа 80 минут байна.

ЭЕШ болон Монгол хэл бичгийн шалгалтын батламж хуудас нь шалгалт өгснөөс хойш 2.6 жил (31 сар)-ийн хугацаанд хүчин төгөлдөр байх юм.

Шалгалтын цагаас хоцорсон тохиолдолд тухайн шалгуулагчийг шалгалтад оруулахгүйг анхаараарай.


Шалгалтад ирэхдээ бүрдүүлэх материал:

1. Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг

2. Бүрэн дунд боловсролын гэрчилгээ

3. Суудлын хуваарь / www.eec.mn цахим хаягаар орж бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан шалгуулагчийн булангаас хэвлэж авна/

4. Бүртгэлийн хуудас /www.eec.mn цахим хаягаар орж бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан шалгуулагчийн булангаас хэвлэж авна


Бүртгэлийн хуудсаа үзүүлээд нийтийн тээврээр үнэгүй зорчих боломжтой.

Шалгалт өнөөдрөөс эхлэн 18-ныг дуустал дөрвөн хоног үргэлжилнэ.

Хэрэв шалгуулагч та бүртгэлийн дугаар, нууц үгээ мартсан бол 133233 гэсэн тусгай дугаарт регистрийн дугаарын 8 оронтой тоогоо мессэжээр илгээн хурдан шуурхай хариугаа авах боломжтой.

УЛААНБААТАР ХОТ ДАХЬ “ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ”-ЫН ТӨВҮҮДИЙН БАЙРШИЛ