Б.УУГАНБАЯР: Гандантэгчэнлин хийдийн харьяа сургуульд хийсэн шалгалтаар бэлгийн дарамтын шинжтэй үйлдлүүд илрээгүй
6 сарын 28, 2023

   Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК) өнгөрсөн жилээс эхлээд ЕБС-дын дотуур байрны үйл ажиллагаанд хяналт шалгалт явуулж эхэлсэн байна. Энэ хүрээнд хийсэн шалгалтаар Гандантэгчэнлин хийдэд шавилан сууж буй хүүхдүүдийн орчин нөхцөл ямар байсан талаар ХЭҮК-ын Гомдол, мэдээлэл шалгах хэлтсийн дарга Г.Ууганбаатар “Гандантэгчэнлин хийдийн харьяа 112-р сургуульд 2022 оны тавдугаар сард хяналт шалгалтын ажиллагааг зохион байгуулсан. Тус шалгалтын үеэр үе тэнгийнхний дээрэлхэлт болон бэлгийн дарамтын шинжтэй үйлдлүүд илрээгүй. Хүүхдүүдийн зүгээс сургалтын орчин нөхцөл, хүртээмжийн асуудлаар комисст санал хүсэлтээ ирүүлж байсан. Мөн багшлах хүний нөөц дутагдалтай, сэтгэлзүйчийн орон тоо дутуу зөвхөн гэрээт эмчийн орон тоотой байсан зэрэг асуудлууд илэрч байсан.  Бид тус сургуульд суралцаж буй хүүхэд болгоны төлөөлөл, багш лам нартай нь уулзаж ярилцлага тодруулга авахад хүний эрхийн зөрчил байгаа талаар бидэнд мэдэгдээгүй. Шалгалтын үеэр авсан санал асуулгаар ч тогтоогдоогүй.Тухайн үед заавал дарамт, хүчирхийлэлд өртсөн байх боломжтой гэдэг байдлаар хүүхдийг сэтгэлзүйн шахалтад оруулж хяналт шалгалтын ажлыг цааш үргэлжлүүлэх боломжгүй байсан. Өмнө нь ч уг асуудалтай холбоотой гомдол, мэдээлэл ХЭҮК-д ирж байгаагүй" гэлээ.