МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөр Д.Энхтүвшин сонгогдлоо
9 сарын 21, 2023

Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимын ээлжит XXI их хурал өчигдөр боллоо. Дөрвөн жилд нэг удаа болдог тус хурлаар танхимын удирдах зөвлөлийн гишүүд болон ерөнхийлөгчийг сонгон батлав.

Өмнөх жилүүдэд тус танхимын ерөнхийлөгчид 3-4 буюу цөөн хүн нэр дэвшиж байсан бол энэ удаа бизнесийн салбартаа туршлагатай, 13 хүн нэр дэвшүүлсэн. Нэр дэвшигчид Мөрийн хөтөлбөрөө танилцуулж байх үед Б.Лакшми, Ш.Отгон-Өлзий, Т.Дүүрэн нар нэрээ татсан бөгөөд 10 нэр дэвшигчээс нууц санал хураалт явуулахад шарк Д.Энхтүвшин олонхийн санал авч ерөнхийлөгчөөр сонгогдлоо.