Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу тусгай үүргийн онгоцоор иргэдээ эх орондоо авч ирэх нислэгт өөрчлөлт орлоо.
Хаврын хуурайшилттай, салхи шуургатай үед иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан шар өвс шатаасны улмаас гарах гал түймрийн дуудлага ихсэж байна.
Баян-Өлгий аймагт өчигдөр 16 настай мотоцикл унаж явсан иргэнийг "УАЗ-469" машинтай жолооч мөргөсөн авто осол гарчээ.
Цаг үеийн асуудлаар НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа, Агаарын бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал нар өнөөдөр нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд
Энэ сарын 30 болон V сарын 2-нд тусгай үүргийн нислэгээр 500 орчим иргэнээ татахаар болсон. Тухайн нислэгүүдийн хуваарийг дараах байдлаар гаргажээ.
Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралдаан өнөөдөр болж байна.
Өчигдөр 22:00 цагаас эхлэн Гурвалжингийн хос гүүрийн нэг талыг урсгалыг бүрэн хаагаад байгаа билээ.
Цагдаагийн байгууллага Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэх арга хэмжээний хүрээнд Харилцаа, холбоо мэдээлэл, технологийн газартай хамтран ажиллаж байна.
Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт...
ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, Улсын онцгой комиссын шуурхай штабын орлогч дарга, хурандаа Б.Мандахгэрэлээр ахлуулсан “Ажлын хэсэг” Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ажиллалаа.
Монгол Улсын эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, академич, доктор, профессор, вируслогч П.Нямдаваа коронавируст халдвар (COVID-19)-тай тэмцэх багийн зөвлөхөөр ажиллаж байна.
Нийслэлд өдөртөө үүлшинэ. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Хүйтэрч 0 хэм орчим байна.
Дэлхийн улс орнуудад коронавирусийн дэгдэлт хурдацтай тархаж байгаагаас үүдэн манай улсад олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон. Үүнээс үүдэн төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалтын шалгалт ч хойшлоод байсан юм.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2019 онд Ард Аюушийн өргөн чөлөө буюу Саппорогийн уулзвараас хойш Өргөө кинотеатрын уулзвар хүртэлх зам дагуу 1350 ширхэг бортоготой гацуур мод тарьсан.
Он гарсаар нийслэлийн хэмжээнд нэгдүгээр улирлын байдлаар нийт 516 удаагийн аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын дуудлага бүртгэгдсэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Ялимгүй хур тунадас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 7-9 градус, бусад хэсгээр 4-6 градус хүйтэн, өдөртөө 4-6 градус дулаан байна.
Улсын онцгой комиссын Шуурхай штабаас автомашины дугаарын хязгаарлалтыг орон даяар хийх талаар санал гаргасан. Улмаар иргэдийн дунд өнөөдрөөс автомашины хязгаарлалтыг тэгш сондгойгоор зорчуулах тухай албан бус мэдээлэл тархаад байна.
Коронавирусийн халдвараас сэргийлэх аргуудыг Эрүүл мэндийн яамнаас тогтмол хүргэж байна. Энэ удаад гарын эрүүл ахуйг сахих, гараа хэрхэн угаах, ариутгах талаар зөвлөлөө.
Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Дэлхий дахины нөхцөл байдал: Испани улсад зарласан онц байдлын хугацааг дөрөвдүгээр сарын 26-ны өдрийг хүртэл сунгажээ.
Нийслэлийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн “Өнжмөл шар өвсний шар өвсний түймэр гарахаас урьдчилан сэргийлэх тухай” А/487 дугаар захирамж гарлаа.
БНСУ-ын Засгийн газрын шийдвэрээр 2020 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдрөөс өмнө гадаадын иргэдэд олгосон богино хугацааны визийг түр хугацаанд хүчингүй болгосон байна.
Нийслэлийн авто замын сангийн хөрөнгөөр Улаанбаатар-Чойрын замаас Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк хүртэл нийт 4.67 км авто зам баригдахаар болж, гүйцэтгэгч компаниуд өнгөрсөн онд ажлаа эхлүүлсэн.
ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгээс дулааны улиралд тохиолдож болзошгүй байгалийн гаралтай аюулт үзэгдлийн таамаглалыг АНУ-ын “ACCU Weather” цаг уурын байгууллага, Колумбын их сургуулийн Цаг уур, нийгмийн судалгааны хүрээлэн, ОБЕГ-ын Гамшиг, аюулт үзэгдэл, ослын статистик мэдээлэл, Ус цаг
Сүүлийн өдрүүдэд урин дулаан болж нийслэлд хөл хөдөлгөөн ихсэж, хүүхэд багачууд гадаа гарч тоглох явдал эрс нэмэгдэж, цөөнгүй иргэд амны хаалтгүй гудамжаар явах тохиолдол нэмэгдээд байна.