Нийслэлийн МАН-ынхан ирэх сард даргаа томилно
5 сарын 8, 2018

Нийслэлийн МАН-ын 34-р бага хурал ирэх сарын эхээр болох товтой байна. Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй Засгийн газар солигдсоны дараахан ажлаа өгснөөс хойш өнөөг хүртэл Улаанбаатар хотын захирагч С.Батболд түр үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа юм. МАН-ын дүрэмд намын хороог түр үүрэг гүйцэтгэгч байдлаар удирдах зохицуулалт байхгүй учир даргын томилгоог яаралтай явуулах шаардлагатай байгааг эх сурвалжууд онцолж байна. Тиймээс ирэх сарын эхээр хурлаа хийж даргаа сонгохоор яаравчилж байгаа гэнэ. Одоогоор нийслэлийн МАН-ын даргад С.Амарсайхан, Ц.Сандуй, Х.Нямбаатар нарын нэр дуулдаж байна.

А.ДЭЛГЭР