Дани улс түүхийн дурсгал болсон гэрэлт цамхагаа нүүлгэж байна
10 сарын 23, 2019

Дани улсын баруун хойд эрэг тэнгисийн усанд идэгдэж байгаагийн улмаас хадан цохионы ирмэг дээр байрладаг 120 жилийн настай гэрэлт цамхагийг аврах хэрэгтэй болжээ. 23 метр өндөр Руберг Кнуд нэртэй цамхагийг 1900 онд эргээс 200 метр зайтай байгуулсан байна. Гэвч энэ зай өнөөдөр 6 метрээр хорогдоод байгаа бөгөөд цаашдаа ч улам багасахаар байгаа ажээ.

Тиймээс 1,000 тонн орчим жинтэй уг цамхагийг аврах шийдвэрийг Дани улсын засгийн газар гаргасан байна. Данийн байгаль орчны яам гэрэлт цамхагийг “үндэсний өв соёл” гэж үзээд аврах ажиллагаанд 5 сая крон ($750,000) төсөвлөжээ. Өчигдөр цамхагийг нүүлгэх ажиллагаа эхэлсэн байна. Ингэхдээ төмөр зам, дугуйт тэрэг ашиглан нүүлгэж байгаа ба нураахаас сэргийлж цагт найман метрээр хөдөлгөж байгаа гэнэ.

Цамхагийг эргээс холдуулахад нийтдээ 10 цагийг зарцуулна гэж тооцоолжээ. Нүүлгэх ажиллагааг Данийн телевизүүд шууд дамжуулж байна. 2008 онд гэрэлт цамхагийн ойролцоо оршдог 1250 оны орчим байгуулсан сүмийг тэнгисийн усанд унагахгүйн тулд буулгаж байсан түүхтэй.