Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг цагдаагийн хамгаалалтад авчээ
4 сарын 14, 2022

Өчигдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн концессын гэрээг цуцалсан билээ. Уг шийдвэр гарсны дараа Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг цагдаагийн хамгаалалтад авч, орж, гарах хөдөлгөөнийг хязгаарлажээ.

Дарханы төмөрлөгийн үйлдвэрт концесс хэрэгжүүлэгч "Кью Эс Си" компани нь Хөгжлийн банкнаас 71.3 сая долларын зээл авч, уг мөнгөөр 33.4 км төмөр зам барьж улсад өгсөн. "Кью Эс Си" компани уг зээлийг эргэн төлөх явцад Засгийн газраас шийдвэр гаргаж хаана төлөх эсэхийг тодорхойгүй болгосон гэж тус компаниас мэдэгдсэн юм. Улмаар зээлийн хуваарь, хаана төлөх эсэхийг тодорхой болгоод өгвөл төлөхөд бэлэн гэдэг байр, суурийг илэрхийлж байгаа билээ.