“Оюунлаг” дунд сургуулийнхан бусдын эзэмшил газарт хууль бусаар зам тавьсан тухай асуудал нийгэмд шуугиан тариад байгаа. Энэ асуудлаар “Эм Жи Ти Эм Эл” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Батболдтой үүсээд байгаа нөхцөл байдлын талаар ярилцлаа.
-Баянзүрх
дүүргийн XV хорооны нутаг дэвсгэр, 13 дугаар хорооллын “Оюунлаг” дунд
сургуулийн орчимд шинэ зам барьсныг нь хүчээр нураасан гэх маргаан
өрнөөд байна. Энэ талаар тайлбар өгөхгүй юу?
-Манай
компани Нийслэлийн Засаг даргын 2015 оны гуравдугаар сарын 11-ний өдрийн А/180
тоот захирамжаар зөвшөөрөл олгогдсон Баянзүрх дүүргийн XV хороонд (65
дугаар байрны зүүн талд) байх 136003/0456 18644310775991 нэгж талбарын
дугаартай 958 метр квадрат газрыг эзэмшдэг.
Бид энэ
сарын 14-ний өдөр газар дээрээ очтол “Нийслэпийн хот төлөвлөлт, ерөнхий төпөвлөгөөний
газар Нийслэлийн авто замын хөгжлийн газар, Баянзурх дүүргийн Засаг даргын тамгын
газрын захиалгатай, “Оюунпаг” дунд сургуулийн хөрөнгө оруулалттай авто замын
ажил” гэсэн самбар хадаж авто зам, авто зогсоол барьж
байсан. Бидний зүгээс тэр даруй Нийслэлийн хот төлөвлөпт, ерөнхий төлөвлөгөөний
газар, Нийслэлийн авто замын хөгжлийн газар, Баянзүрх дүүргийн Засаг
даргын тамгын газрын холбогдох албан тушаалтнуудаас уг
асуудлыг
тодруулж өгөхийг хуссэн.
-Холбогдох газруудын зүгээс ямар хариу өгсөн бэ?
-“Оюунлаг” дунд
сургууль зөвхөн өөрсдийнхөө эрх ашгийг бодож, сургууль руугаа авто зам татаж
байна. Үүний хажуугаар манай байгууллагын эрх хөндөгдөж байгаа. Бид газар дээрээ
хэрэгжүулэх төслийн талаар судалгаа, төлөвлөгөө хийж багагүй зардал гаргасан. Манай компани дээрх газар
дээр 250-300 хүүхдийн цэцэрлэг барихаар төлөвлөж байгаа юм. Гэвч “Оюунлаг” дунд
сургуулийнхан биднийг өөрсдийн өрсөлдөгчөө гэж
харж манай
эзэмшлийн газарт хууль бусаар хүч түрэн халдсан гэж үзэж байна. Мөн "Оюунлаг” дунд
сургууль өөрийн эрх ашгийг бодож, төрийн нэрийг барьж хууль бус үйлдэл
гаргалаа. Дараа нь шүүхийн байгууллагаас үнэн зөв шийдвэр гаргасан ч буруугаа
хүлээж чадахгүй байна.
-Уг
асуудлаар УИХ-ын гишүун Ж.Энхбаяр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар
хотын захирагч С.Батболдод шаардлага хүргүүлсэн байсан. Хуулийн хүрээнд уг
асуудлыг хэрхэн шийдвэрлэх ёстой юм бэ?
-УИХ-ын гишүүнЖ Энхбаяр Нийслэлийн Засаг даргад
хүргүүлсэн шаардлагыг мэдээллийн хэрэгслээс уншсан. Энэ асуудлыг Газрын гухай хууль,
Зөрчлийн тухай хуульд тодорхой заасан байгаа. Бусдын эзэмшлийн газар
дээр дур мэдэн барилга, байгууламж барих нь хууль бус үйлдэл. Үүнийг хэн ч харж,
сонссон асуудал ойлгомжтой байна шүү дээ. Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар “Зохих
зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан. эсвэл бусад
хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум. дүүргийн Засаг
дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө" гэсэн байдаг. Мөн тус хуулийн 57.4-т “Мэдэгдэлд
заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, нийслэл. сум, дүүргийн
Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм
буруутай этгээдээс гаргуулна₮ гэж заасан. Тиймээс “Оюунлаг" дунд сургуулийнхан төрийн холбогдох эрх бүхий байгууллагуудын нэрийг
барьж. тэдний захиалгаар зам талбайн ажил гүйцэтгэж байгаа мэтээр иргэдийг
төөрөгдөлд оруулсан. Ямар нэг хууль ёсны зөвшөөрөлгүйгээр
бусдын эзэмшлийн газарт халдсан байна.
-“Оюунлаг" дунд сургуулийн захирал Д.Батсайхан “Иргэдийн чөлөөтэй
зорчих талбайг өөрийн хөрөнгөөр бий болгосон" гэж байгаа. Зам засварын ажил
хийгдэх гэж байгааг та бүхэнд мэдэгдсэн үү?
-Одоо үүсээд байгаа энэ асуудлыг хэрхэн
шийдвэрлэх вэ?
-Манай компанийн зүгээс хоёр төрлийн арга хэмжээ авахаар ажиллаж байна Нэгдүгээрт, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу Мэргэжлийн хяналтын газарт хандана. “Оюунлаг” дунд сургуулийн зөрчлийг шалган шийдвэрлүүлэх ёстой. Хоёрдугаарт, хууль ёсны эзэмшлийн газар дээрх зөвшөөрөлгүй, хууль бусаар хийгдсэн зам. талбайг чөлөөлөхөд гарсан зардлыг нэхэмжилж. иргэний хэргийн шүүхэд хандаж шийдвэрлүүлэхээр ажиллана.