Япон Улсын Токио хотноо зохион байгуулагдсан “Аврах ажиллагааны сургалт-2018” сургалтад нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчид оролцон, олон улсын гэрчилгээтэй боллоо.
Сургалтад нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төвийн сургагч багш, дэслэгч У.Амарсайхан, Чингэлтэй дүүргийн ОБХ-ийн Гал түймэр унраах, аврах 10 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Э.Энхбат, Нийслэлийн аврах анги-105-ын Эрэн хайх, аврах салбарын аврагч, ахлах ахлагч Х.Ербагда, аврагч, ахлагч Т.Тамир нар хамрагджээ.
Алба хаагчид гамшиг, осолд нэрвэгдсэн хүмүүст тусламж үзүүлэх, аврах ажиллагааны үеийн сэтгэл зүй, өндөр барилгад гал унтраах, аврах ажиллагаа зэрэг сургалт дадлагуудад 14 хоног амжилттай суралцлаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв.