Манай улс өнгөрсөн онд ОУВС-гийн "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр"-т хамрагдсан. Тэгвэл уг хөтөлбөрийн хэрэгжилт ямархуу түвшинд яваа талаар дүгнэлт хийж үнэлгээ өгөх ажлын хэсгийнхэн манай улсад ажиллаж байна. Энэ сарын эхээр ирсэн ажлын хэсгийнхэн ирэх долоо хоногийн даваа гариг хүртэл дүгнэлт хийх ажээ. Тэд одоогийн байдлаар хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүн, тайлантай танилцаж байгаа. Түүнчлэн Засгийн газар болон Монголбанкны албаны хүмүүстэй уулзалт хийж байгаа юм. ОУВС-гийнхан манай улсын эдийн засагт ямар үнэлгээ өгснийг ирэх долоо хоногт мэдээлэх ажээ.
А.ДЭЛГЭР