Ерөнхийлөгч Х.Баттулгын орон нутаг дахь томилолт дууслаа
5 сарын 8, 2018

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 5-7-ны өдрүүдэд баруун аймгийн иргэдтэй уулзалт хийсэн. Тэрээр тавдугаар сарын 5-нд Ховд аймгийн төвд иргэдтэй уулзалт хийсэн. Уулзалтын үеэр иргэдийн зүгээс ноосны падаан гээч зүйлийг болиулж өгөөч, ажлын байр нэмэгдүүлж өгөөч, Хятадаас ажиллах хүчин авдгийг зогсоогооч, өмнө нь ажиллаж байсан цементийн үйлдвэрийг сэргээж өгөөч зэрэг санал тавьж байлаа. Иргэд санал бодлоо хэлсний дараа Ерөнхийлөгч Х.Баттулга асуултад хариулж Ерөнхийлөгчийн Тамгын газрын зүгээс хэрэгжүүлж буй ажил, хуулийн төслүүдийг танилцуулсан юм. Улмаар Баян-Өлгий аймгийг зорьсон. Баян-Өлгийд уулзалт хийх үеэр хүүхдийн мөнгийг ялгаварлалгүй өгөөч, бизнес эрхлэгчдийг төр засгийн зүгээс дэмжихгүй байна гэж байв. Ерөнхийлөгчийн баруун аймгуудад хийж буй уулзалтын сүүлийнх өчигдөр Увс аймгийн төвд болсон. Иргэдийн санал бодлыг сонссоныхоо дараа Ерөнхийлөгч аймаг орон нутгийн шинжтэй асуудлаар аймгийн удирдлагуудаас мэдээлэл авч зарим асуудлыг богино хугацаанд шийдэхийг үүрэг болгожээ.