Олимп, дэлхийн аваргын мөнгөн медальт, гавьяат тамирчин Н.Төгсцогт мэргэжлийн боксын 11 дэх тулаанаа Доминиканы боксчин Клаудио Марреротой хийхээр болсон. Тэгвэл тулааны товыг албан ёсоор зарлав. Тулааныг 2019 оны нэгдүгээр сарын 26-нд Нью-Йорк хотын Брүүклин дэх “Barclays” төвд зохион байгуулах юм. Доминиканы боксчин Клаудио Маррерогийн хувьд 2017 онд Перугийн Карлос Самбраног ялан дэлхийн аварга болсон ч дараа нь Пуэрто-Рикагийн Хесус Рохасын эсрэг тулаан хийгээгүйгээс бүсээ алдсан байна. Мэргэжлийнхэн болон бооцоо тавигчдын олонх нь энэ тулааны ялагчаар Клаудио Маррерог нэрлэж байж.
Тэр дэлхийн аварга цолоо эргүүлж авахын тулд хоёр ч тамирчныг ялсан байна. Харин аваргын төлөө өрсөлдөх тулаанд Н.Төгсцогттой хүч үзэх юм. Доминиканы хэвлэлүүдэд монгол боксчин Н.Төгсцогтыг маш хүчтэй, эрч хүчтэй, чанга өрсөлдөгч хэмээн бичжээ.