Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг 2018 оны 12 дугаар сарын 15-наас 2019 оны хоёрдугаар сарын 10 хүртэл урт хугацаагаар амрааж байгаа. Энэ нь өвчлөлийг бууруулах, ханиадны дэгдэлтээс сэргийлж буй арга хэмжээ юм. Үүнтэй уялдаад БСШУСЯ, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, МУБИС, Боловсролын хүрээлэн хамтран суралцагчдын амралтад зориулсан цахим хичээл зааж эхэлжээ. Цахим хичээлээр 1-12 дугаар ангийн суралцагчдад монгол хэл, математикийн хичээлийг долоо хоногт хоёр удаа заах юм. Энэхүү ЕБС-ийн суралцагчдад зориулсан цахим хичээлийг "Пинк киви" ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд ивээн тэтгэж өөрийн цахим хуудсаар цацаж байгаа ажээ. Иймд суралцагчид төдийгүй эцэг, эхчүүд доорх хаягаар орж цахим хичээлээ үзэх боломжтой.
1. Долгион цахим хуудас руу та энд дарж орно уу. https://dolgion.com/#/home
2. Долгион Facebook хуудас руу та энд дарж орно уу. https://www.facebook.com/dolgionhq/