Дөрвөн гишүүнийг түдгэлзүүлэх асуудлыг маргааш чуулганаар хэлэлцэнэ
4 сарын 28, 2022

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Н.Алтанхуяг, Ё.Баатарбилэг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг Халдашгүй байдлын дэд хороо өчигдөр хэлэлцсэн. Гэвч тодорхой шийдэлд хүрч чадаагүй байгаа юм. Тэгвэл гишүүдийн түдгэлзүүлэх асуудлыг маргааш халдашгүй байдлын дэд хороо, хууль зүйн байнгын хороо, төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ-ын чуулганаар эцэслэн авч хэлэлцэхээр болжээ.