232 757 иргэн коронавирусийн эсрэг вакцинд хамрагдаад байна
3 сарын 24, 2021

Нийслэлд өчигдөр дархлаажуулалтын 42 цэгт 101 багийн 708 эмч, ажилтан ажиллаж 9,049 хүнийг коронавирусийн эсрэг дархлаажуулалтад хамруулжээ. Ингэснээр нийслэлд нийт 226,427 хүн дархлаажуулалтад хамрагдаад байна. Мөн Өмнөговь аймгийн есөн суманд 1,203 хүнийг дархлаажуулалтад хамруулснаар тус аймагт нийт 6,330 хүнийг вакцинжууллаа.

Гуравдугаар сарын 23-ны 19:00 цагийн байдлаар нийт 10,252 хүнийг дархлаажуулалтад хамруулсан. Ингэснээр Монгол Улсад дархлаажуулалтад хамрагдсан иргэдийн тоо 232,757-д хүрчээ.

"Ковид-19" вакцины I тунд хамрагдсан хүний тоо: /2021.03.23-ны 19:00 цагийн байдлаар/

Аймаг, хотХамрагдсан тоо
БАГАНУУР4,960
БАГАХАНГАЙ612
БАЯНГОЛ37,148
БАЯНЗҮРХ65,241
НАЛАЙХ6,846
СОНГИНОХАЙРХАН27,542
СҮХБААТАР28,906
ХАН-УУЛ28,912
ЧИНГЭЛТЭЙ26,260
Дэд дүн226,427
ӨМНӨГОВЬ/БАЯН-ОВОО СУМ957
БАЯНДАЛАЙ СУМ19
БУЛГАН СУМ11
ГУРВАНТЭС СУМ756
ДАЛАНЗАДГАД СУМ281
МАНЛАЙ СУМ1,160
НОЁН СУМ824
НОМГОН СУМ14
СЭВРЭЙ СУМ7
ХАНБОГД СУМ1,309
ХАНХОНГОР СУМ200
ХҮРМЭН13
ЦОГТ-ОВОО СУМ6
ЦОГТЦЭЦИЙ СУМ773
Дэд дүн6,330
Нийт232,757