Тамаваши Б.Мөнх-Оргил хүүтэй болсон өдрөө Хацү башёд түрүүллээ
1 сарын 28, 2019

 Японы мэргэжлийн сумо бөхийн Хацү башёгийн 15 дахь өдөр Эндог давснаар Тамаваши Б.Мөнх-Оргил 13 даваа, 2 унаатай энэ башёд түрүүлж, Японы Эзэн хааны цомыг анх удаагаа хүртэж байна.


Ийнхүү Тамаваши Б.Мөнх-Оргил 34 насандаа мэргэжлийн сумо бөхийн дээд зиндаа буюу Макүүчид түрүүлж Эзэн хааны цомын эзэн боллоо. Б.Мөнх-Оргилын хувьд яг энэ өдөр түүний 2 дахь хүү нь төрсөн  онцгой содон баяртай үйл явдал давхацсан юм. Энэ өдөр Б.Мөнх-Оргилын аав, ээж нь энэ сумогийн ордонд хүрэлцэн ирсэн байв.

Хацү башёгийн сүүлийн өдрийн барилдаанд Озэки Такаясү, Кайсэйг давж 9 даваатай болж, Кайсэй 10 даваа, 5 унаатай башёг өндөрлүүллээ. Харин Хацү башёгийн 15 дахь өдөр Озэки ГойэдоСэкиваке Такакейшёог давж 9 даваа, 6 унаатай болж, ирэх башёд Озэки цол хүртэх өндөр магадлалтай байсан Такакейшёо 11 даваа, 4 унаатай энэ башёг дуусгасан юм. Энэ башёд Ичиножёо А.Ичинноров, Шодайд унаснаар 6 даваа, 9 унаатай Хацү башёг өндөрлүүллээ.