Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын талаар мэдээллийн үеэр Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Баярболд “Өнөөдрийн байдлаар коронавирусийн эсрэг вакцины нэгдүгээр тунд хүн амын 69 хувь нь хамрагдсан бол хоёрдугаар тунд 65 хувь нь хамрагдаад байна. Мөн 12-17 насны 258,277 хүүхэд вакцины нэгдүгээр тунд хамрагдсан. Харин хоёрдугаар тунг хүүхдүүдийн 78 хувь нь хийлгэсэн нь хүүхдийн вакцинжуулалт хангалттай хэмжээнд хүрсэн гэж үзэж байна.
Түүнчлэн одоогоор коронавируст халдварын эсрэг дархлаа сэргээх нэмэлт тунг зорилтот бүлгийн иргэдэд сайн дураар хийж байгаа. Ингээд есдүгээр сарын 13-наас эхлэн 18-аас дээш насны иргэдэд сайн дурын үндсэн дээр Синофарм эсвэл Pfizer вакцины нэмэлт тунг хийж эхлэх шийдвэрийг гаргалаа" хэмээн хэллээ.