Дотоод хэргийн их сургуулийн Онцгой байдлын сургуулийг “Онцгой байдал-гамшгаас хамгаалах алба” мэргэжлийг эзэмшсэн сонсогчид өнөөдөр диплом, энгэрийн тэмдгээ гардан авч, Онцгой байдлын байгууллагын офицерын бүрэлдэхүүнд элсэн орлоо. Онцгой байдлын сургуулийг 2017-2021 онд нийт 25 сонсогч суралцан төгсөж байна.
Энэ жилийн төгсөгчид нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрийг эзэмшин төгсөж байгаагаараа онцлог юм. “Онцгой байдал-гамшгаас хамгаалах алба” бакалаврын хөтөлбөр энэ онд магадлан итгэмжлэгдэж, гэрчилгээгээ гардсан билээ.