М.Мягмаржаргал Киргизийн ОУТ-ээс алтан медаль хүртлээ
2 сарын 25, 2019

Монголын боксын шигшээ багийн залуу тамирчид ЗХУ-ын баатар Д.Шопоковын дурсгалд зориулсан олон улсын тэмцээнээс нэг алт, нэг хүрэл медаль хүртлээ.


Киргиз улсын Бишкек хотноо болсон тус тэмцээнд манай 8 тамирчин оролцсоноос эмэгтэйчүүдийн 75 кг-д ОУХМ М.Мягмаржаргал алтан медаль хүртсэн бол, 49 кг-д ОУХМ О.Жаргалан хүрэл медалийн эзэн болжээ.


Тус ОУТ-д эрэгтэйчүүдийн 57 кг-д Э.Баярсайхан, 63 кг-д Б.Мишээлт, 69 кг-д О.Бямба-Эрдэнэ, 75 кг-д Д.Давааням нар хүч үзсэн байна. Харин эмэгтэй боксчдоос 49 кг-д О.Жаргалан,  57 кг-д Т.Болортуул, 64 кг-д У.Шинэцэцэг, 75 кг-д М.Мягмаржаргал нар оролцсон бөгөөд багийг ОУХМ Н.Баяраа, М.Буянжаргал нар дасгалжуулжээ. Мөн тус тэмцээнд АИБА-гийн 2 одтой шүүгч О.Мандахбаяр ажилласан байна.