ТАВДУГААР САРЫН 09-НД БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ
5 сарын 9, 2018

09.00 цагт “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийн хүрээнд ТЕГ-аас "Сэтгүүлчдийн автобустай аялал" зохион байгуулна. Утас:88873012

09.00 цагтХААИС-ийн “Эрдмийн зөвлөл”-ийн хурлын танхимд “Малчдын залуу халаа: Асуудал, шийдэл” эрдэм шинжилгээний бага хурал болно.

09.00 цагт “Blue Sky” зочид буудалд ШӨХТГ-аас “Зах зээлийн өрсөлдөөнийг дэмжих үндэсний хөтөлбөр” хэлэлцүүлэг зохион байгуулна.

09.00 цагт “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд тус байгууллагын “Нээлттэй хаалганы өдөрлөг” болно. Утас:91807979

09.30 цагт НЗДТГ-т НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан болно.

10.00 цагт ШУТИС-ийн Төв номын санд "Монголын инновацийн 7 хоног"-ийн хүрээнд “Залуу судлаачдын BPA-2018" буюу оюутнуудын эрдэм шинжилгээний бага хурал болно.

10.30 цагт НМХГ-аас 100 айл орчмын ил задгай худалдаа, үйлчилгээнд хяналт шалгалт явуулна. Утас:91887887

11.00 цагт Аугаа эх орны дайны ялалтын 73 жилийг ойг тохиолдуулан БХЯ, ОХУ-ын Элчин сайдын яамны удирдлагууд Зайсан толгой дахь зөвлөлтийн дайчдын хөшөө, Жуковын хөшөөнд цэцэг өргөнө. Утас: 99091674, 86114818

11.00 цагт “Нарантуул” олон улсын худалдааны төвд "Татвар төлөгчдийн өдүүд”-ийн хүрээнд их, дээд сургуулиудын дунд "татварын хуулийг хэн сайн мэдэх вэ" тэмцээн зохион байгуулна. Утас:89052609

16.00 цагт Улаанбаатар чуулгын байранд “Бидний театр” жүжгийн уралдааны шилдгүүдэд шагнал гардуулах ёслол болно. Утас:89119449, 80232323

18.00 цагт Офицеруудын ордонд Аугаа их Эх орны дайны ялалтын 73 жилийн ойд зориулсан Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулгын уран бүтээлчдийн "Түүхэн гавьяаны эзэд-Найрамдлын дуулал" тоглолт болно.

Төрийн ордонд

09.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Төсвийн байнгын хороо хуралдана.

09.00 цагт “В” танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.

10.00 цагт Иргэний танхимд “Спорт ба Эрүүл Монгол” хэлэлцүүлэг болно.

14.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.

“Үндэсний мэдээллийн төв”-д

11.00 цагт Олон улсын аялал жуулчлалын "Wonder Travel 2018" үзэсгэлэнгийн зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.

11.30 цагт Иргэд "Эрдэнэс Монгол" компанийн үйл ажиллагааны талаар мэдээлэл хийнэ.