Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2017 оноос хойш Монгол Улсын Соёлын элчээр ажиллаж буй Япон Улсын иргэн Каваүчи Широг хүлээн авч уулзав. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Каваүчи Широгийн идэвх чармайлтыг өндрөөр үнэлээд цаашид Монголын сонгодог урлагийн залуу авьяастнуудыг дэмжих, "Токио 2020" олимпийг нээх ёслолд Монголын сонгодог урлагийн төлөөллийг оролцуулах тал дээр дэмжин ажиллахыг онцлон хүслээ. Мөн Монгол Улсын Соёлын элч Каваүчи Широ соёлын элчийнхээ ажил үйлсийн хүрээнд монгол залуусыг дэмжих, үүнд залуу жүдочдыг дэмжин ажиллаж байгаа зэрэг өнгөрсөн онд хэрэгжүүлсэн ажлын тайлангаа танилцуулав.
Холбоотой мэдээ