Ebarimt системд хөгжүүлэлт хийжээ
3 сарын 5, 2019

Өнгөрсөн шөнө НӨАТ-ын ebarimt.mn системд асуудал гарч, иргэдийн төлбөрийн баримтын мөнгөн дүн 0 болж, зарим нь буурсан. Багахан хугацаанд үүссэн энэ өөрчлөлт нь Ebarimt системд хөгжүүлэлт хийсэнтэй холбоотой гэдгийг татварын байгууллагаас тайлбарлаж байна.

 

Татварын ерөнхий газар "Ebarimt системд хөгжүүлэлт хийсэнтэй холбоотой 23:00 цагаас 23:50 хүртэл сүлжээг салгаад эргэн хэвийн горимд шилжүүлсэн. Иргэдийн бүртгэл серверт хадгалагдаж явдаг тул мэдээлэл устах боломжгүй" гэсэн тайлбарыг өгөв.