Улс төрийн нөхцөл байдал нь нэлээд хурцадмал байгаа Баянзүрх дүүрэгт Нийслэлийн аудитын газраас хийсэн шалгалтаар 2015 онд 1.5 тэрбум, 2016 онд 5.1 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ. Мөн 2017 оны эхний 8 сард төсвөө огт батлалгүй, дур зоргоороо зоргоороо хяналтгүйгээр захиран зарцуулсан гэх мэт олон зөрчил илэрсэн байна. Үүнээс гадна өнгөрсөн долоон жилийн хугацаанд Баянзүрх дүүргийн хөрөнгийг хэрхэн шамшигдуулсан талаарх ноцтой баримтуудыг олон нийтэд дэлгэж, Баянзүрх дүүргийн МАН-ын төлөөлөл АТГ-т баримтуудыг өнөөдөр хүргүүлэх юм.
Холбоотой мэдээ