Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг Могойт хэмээх газарт энэ сарын 3-ны өдөр Сибирийн хар баавгай малчин айл руу халдсан хэрэг гарчээ. Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар баавгай дайрснаас аав, хүү хоёр амиа алджээ.
Тодруулбал, цагдаагийн алба хаагчид эрэн хайх ажиллагаа явуулж, сүйтгэгдсэн гэрийн ойролцоогоос аавынх нь биеийн хэсгийг олсон гэнэ. Харин хүүхдийнх нь цогцос олдоогүй байгаа учраас эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байгаа гэв.
Одоогоор Сэлэнгийн байгаль орчны газрын мэргэжилтнүүд болон цагдаагийн алба хаагчид хамтран баавгайг эрэн хайж байгаа аж.