ХЕВАР ЛОРЕНТСЕН ОЛИМПИЙН РЕКОРД ШИНЭЧИЛЖ АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
4 сарын 16, 2018

Өвлийн олимпийн наадмын эрэгтэйчүүдийн гүйлтийн тэшүүрийн 500 метрийн уралдааны медалийн эзэд тодорлоо.

Энэ удаа Норвегийн тамирчин Хевар Лорентсен 34.41 цагийн амжилтаар олимпийн рекорд шинэчилж алтан медаль хүртсэн байна. Норвеги улсын гүйлтийн тэшүүрийн тамирчид хамгийн сүүлд 20 жилийн өмнө Наганогийн олимпийн наадмаас гүйлтийн тэшүүрийн 1500 метрийн уралдаанд алтан медаль зүүж байсан түүхтэй.

Энэ зайд мөнгөн медалийг оюутны универсад наадмын хошой аварга БНСУ-ын залуу тамирчин Ча Мин Киү зүүсэн байна. Харин хүрэл медалийг БНХАУ-ын Гао Тиню хүрэл медаль зүүжээ юм. Медаль авах магадлал өндөр байсан Сочигийн олимпийн наадмын хүрэл медальт Голландын тамирчин Роналд  Мюлдер долоодугаар байр эзэлж “ганзага хоосон” нутаг буцлаа.