Сэлэнгэ аймаг нутаг буцахаар бүртгүүлсэн 117 иргэнээ авна
2 сарын 7, 2021
Сэлэнгэ аймаг Улаанбаатараас нутаг буцахаар бүртгүүлсэн 117 иргэнээ авахад бэлэн болжээ. Тодруулбал, 2021 оны хоёрдугаар сарын 7, 8-ны өдрүүдэд Улаанбаатар хотоос Сүхбаатар сум болон бусад сум руу явах иргэдээ "Зэлтэрийн зам" компанийн нийтийн тээврээр авах бэлтгэлээ хангасан байна.
Дээрх өдрүүдэд нутаг буцах 117 иргэн рүү "Зэлтэрийн зам" компаниас утасдаж, суудал баталгаажуулж дууссан байна.
Автобус:
  • 2020.02.07-нд 11:30-д 1 автобус /явсан/.
  • 2020.02.08-нд 11:30-д 2 автобус тус тус зорчихоор болжээ.
Драгон төв тасалбар бичихгүй байгаа тул бөөгнөрөл үүсэхээс урьдчилан сэргийлж "Зэлтэрийн зам" ХХК-ийн захиргаа сумдын Онцгой комисоос өгөгдсөн бүртгэлтэй иргэд рүү утасдаж шаардлагатай мэдээллүүдийг өгч, суудлаа баталгаажуулжээ.