Малчид,
иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө, маргаашдаа баруун
болон төвийн аймгуудын зарим газраар ялимгүй цас орж, явган шуурга шуурч, ихэнх
нутгаар салхи, шуургатай байхыг анхааруулж байна.
2022 оны
03 сарын 27-ны 20 цагаас 03 сарын 28-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан
мэдээ:
Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ.
Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун
хэсгээр, өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж,
явган шуурга шуурна.
Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс хойш эргэж
секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсч шороон
шуурга шуурна. Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор,
Хүрэнбэлчир орчим, Завхан, Тэс голын хөндийгөөр 18-23 градус, Увс нуурын
хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Туул, Тэрэлж
голын хөндийгөөр 11-16 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1 градус
дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар 5-10 градус хүйтэн, өдөртөө Увс нуур
болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр 1-6 градус хүйтэн,
Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын
хөндийгөөр 0-5 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр
9-14 градус, бусад нутгаар 3-8 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас
орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс хойш эргэж секундэд
5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө
Яармаг-Сонгины орчмоор 11-13 градус, бусад хэсгээр 5-7 градус хүйтэн, өдөртөө
2-4 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи
шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр,
өдөртөө зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 11-13 градус
хүйтэн, өдөртөө 4-6 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй.
Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10
метр, өдөртөө зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 14-16 градус
хүйтэн, өдөртөө 2-4 градус дулаан байна.