Төрийн соёролт Ч.Лхамсүрэнгийн “Хүрэн морь” найраглалаас сэдэвлэн жүжигчин, найруулагч МУСТА Г.Эрдэнэбилэг найруулсан “Хийморь” уран сайхны кино Оскарт нэр дэвших эрхээ авсан талаар бид өмнө мэдээлсэн. Тэгвэл уг кино нь албан ёсоор “Шилдэг гадаад кино” номинацийн жагсаалтад орлоо. Тодруулбал, уг номинацид энэ жил 93 шилдэг гадаад киног шалгаруулан авсан бөгөөд Монгол улсаас “The Steed” буюу “Хийморь” киног нэр дэвшсэн талаар “Hollywood reporter” сайтад мэдээлжээ.
Монголчуудын ахуй соёл,
монгол морины хийморь монгол эрийн сүр сүлдтэй хэрхэн холбогддог тухай өгүүлэх
уг киног гурван жилийн турш бүтээсэн бөгөөд хоёр зун дамнан зураг авалтаа
хийсэн гэдэг. Киноны гол дүрд 10 настай хүү Э.Ариунболд, МУАЖ П.Цэрэндагва,
Д.Мэндбаяр, дүрүүдэд МУСТА Ц.Цэрэнболд, Н.Ялалт, Э.Тодгэрэл, Г.Эрдэнэбилэг,
OXУ-н гавьяат жүжигчин Василий Мищенко,Казахстан улсын ардын жүжигчин Айдос
Бектемир,Казахстан улсын гавьяат жүжигчин Нурлан Алимжанов,нарын жүжигчид
тогложээ.