Монгол Улс энэ оны эхний
есөн сарын байдлаар дэлхийн 145 улстай худалдаа хийж гадаад худалдааны нийт
бараа эргэлт 10.5 тэрбум ам.долларт хүрсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 9.5
хувиар өссөн дүн гарлаа. Үүнээс экспорт 5.9 тэрбум ам.доллар, импорт 4.6 тэрбум
ам.долларт хүрч нэмэгджээ. Экспорт
өмнөх оны мөн үеэс 663 сая ам.доллараар нэмэгдэхэд чулуун нүүрсний экспорт 312
сая ам.доллараар өссөн нь гол нөлөөг үзүүлжээ.
Харин импорт өмнөх оны
мөн үеэс 247 сая ам.доллараар нэмэгдэхэд эрдэс бүтээгдэхүүний импорт 40 сая
ам.доллар, дизель түлш 93 сая ам.доллар, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд
ангийн импорт 179 сая ам.доллараар өссөн аж. Нийт
экспортын 95 гаруй хувийг эрдэс бүтээгдэхүүн, нэхмэл бүтээгдэхүүн, үнэт, хагас
үнэт чулуу, металл гоёлын зүйлсийн экспорт эзэлж байна. Харин импортын 68 орчим
хувийг эрдэс бүтээгдэхүүн, машин механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл,
тээврийн хэрэгсэл болон хүнсний бэлэн бүтээгдэхүүний импорт эзэлж байна.