Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2022” нэгдсэн арга хэмжээг 17 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж байна. Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ болон Монгол Улсад суугаа элчин сайдууд, олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцжээ. Энэ үеэр Х.Болорчулуун сайд “Намрын намарт хэдхэн өдөр Улаанбаатар хот болон суурин газруудын айлуудын хөргөгч ногоороод өнгөрөх биш, жилийн дөрвөн улиралд ногоон өдрүүд байх ёстой. Хүн хямд, чанар багатай хувцас хэрэглэж болно. Харин хямд, чанар муутай хүнс хэрхэвч хэрэглэж болохгүй" хэмээн хэлжээ. Тэрбээр шинэ технологи, өндөр үр ашигтай эцсийн бүтээгдэхүүн, үр тариа, хүнсний ногооны үйлдвэрлэлийг бий болгоход төрийн бодлого, дэмжлэгийг салбарын сайдын хувьд бүрдүүлж ажиллахаа тэрбээр илэрхийлсэн байна.
Холбоотой мэдээ