Өнгөрсөн хоногт Баян-Өлгий, Баянхонгор, Завхан, Орхон, Сэлэнгэ, Увс, Хөвсгөл аймагт цас орсон байна. Үүний улмаас Увс аймагт нийт таван машин цасанд боогдсон байсныг Онцгой байдлын алба хаагчид татаж гаргажээ.
Тодруулбал, Увс аймгийн
Сагил сумын Үүрэг нуур багийн нутагт орших “Үүрэг” нуурын ойролцоо
"Бөхмөрөн" сумаас Улаангом сумын чиглэлд явж байсан нийт 16 том хүн,
3 хүүхэд зорчиж явсан “Истана”, Ланд-200, Приус-20 загварын хоёр автомашин
цасанд боогдсон тухай дуудлагыг өчигдөр 21:00 цагт хүлээн авжээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын
газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн алба хаагчид 100 км зам
туулан 04:00 цагт очиж автомашинуудтайгаа цасанд боогдсон нийт 19 зорчигчийг 1
цаг 30 минут ажиллаж, автомашинтай нь татан гаргасан байна.
Түүнчлэн тус аймгийн
Тариалан сумын “Бургастай” гэдэг газар иргэн Т, Б нар “Ниссан атлас” загварын
автомашинтай цасан шуурганд замаа алдаж, замын хажуу руу орсон тухай дуудлагыг
өчигдөр 21:20 цагт хүлээн авч, аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр
унтраах, аврах 41 дүгээр ангийн алба хаагчид 70 км зам туулан 23:00 цагт очиж,
14 минут ажиллаж автомашиныг татан гаргажээ.