Ахлах ангийн сурагчдын зуны амралт зургадугаар сарын 15-наас эхэлнэ
5 сарын 10, 2018

Өнгөрсөн өвөл ханиад, томуугийн дэгдэлт их байснаас үүдэн сурагчдын амралтыг сунгасан. Үүнтэй холбогдуулан ЕБС-ийн сурагчдын зуны амралтын хуваарьт өөрчлөлт гарчээ. Тухайлбал, 1-2 ангийн сурагчид зургаадугаар сарын 1-ний өдрөөс, 3-5-р ангийн сурагчид зургаадугаар сарын 8-ны өдрөөс амрах бол 6-12 дугаар ангийн сурагчдын амралт зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхлэх ажээ. Уг хуваарь хот, хөдөөд ялгаагүй байх юм байна.

А.ДЭЛГЭР