Монголчууд адууны дэл сүүлийг ашиглан бийр, сормуус, хиймэл үсний бэлдэц хийдэг боллоо. Монгол адууны дэл сүүл, сарлагийн саваг нь дэлхийд чанараараа дээгүүрт ордог төдийгүй, нийт дэлхийн зах зээлийн 40% хувийг монголын түүхий эд эзэлдэг аж. Тэгвэл, адууны дэл, сүүл, сарлагийн саваг, тэмээний эр ноосыг боловсруулан экспортод гаргах үйлдвэр ашиглалтанд оржээ.
Уг үйлдвэр нь чанар
стандартын шаардлага хангасан хагас боловсруулсан бүтээгдэхүүн экспортод гаргаж
эхэлжээ. Тус үйлдвэр одоогоор 60 орчим ажлын байр бий болгож, өдөрт дунджаар
200 кг бүтээгдэхүүн үйлдвэрлэн БНХАУ-д экспортолж байна. Цаашид эдгээр хагас
боловсруулсан бүтээгдэхүүнийг Европын орнуудад экпортод гаргах, боловсруулалтын
түвшингээ ахиулан гадаад, дотоодын зах зээл дээр уран зургийн бийр, эмэгтэйчүүдийн
гоо сайхны бийр, сормуус, хиймэл үс үйлдвэрлэн гаргахыг зорьж байгаа аж.
Монголын арьс ширэн
бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоотой хамтран уг үйлдвэр ширхэгт
бүтээгдэхүүний савлагааны MNS 0215:2018 MNS0215:2007 техникийн зохицуулалтыг
боловсруулан батлуулж, мөрдөн ажиллаж байгаа гэлээ.