Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр өчигдөр Улаанбаатар-Инчон чиглэлийн онгоцонд зорчиж явахдаа онгоцны үйлчлэгч болох 20 настай эмэгтэйн өгзөгөнд хүрч “бэлгийн дарамт” үзүүлсэн хэргээр БНСУ-д баривчилагдсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Түүнийг нисэх онгоцны буудалд буусан даруйд нь цагдаа нар саатуулсан ч Венийн хэлэлцээрийн дагуу түр суллаад байгаа юм.
Хэдийгээр түр сулласан
тус улсын цагдаагаас түүнийг үргэлжлүүлэн шалгаж зөрчил дутагдлыг нь хуулийн
дагуу шийдвэрлэнэ гэж буй. Тэрбээр Индонез улсад болох Олон улсын Цэцийн
гишүүдийн хуралд оролцохоор Солонгосоор дамжин зорчиж явж байсан гэдэг. Эх сурвалжийн мэдээлж буйгаар түүнийг
гурван үндэслэлээр шалгаж байгаа аж. Тодруулбал, СОГТУУРСАН, БУСДАД БЭЛГИЙН
ДАРАМТ ҮЗҮҮЛСЭН, ЦАГДААД ШАЛГУУЛАХААС ТАТГАЛЗСАН гэх гурван үндэслэлээр тус
улсын хууль хүчний байгууллагад үргэлжлүүлэн шалгах аж.
Солонгосын томоохон
хэвлэлүүдэд бичнээр "Korean Air Компаны 20 настай ажилтанд бэлгийн дарамт
үзүүлсэн тул баривчилсан ч дипломат дархан эрхтэй тул арга буюу сулласан"
гэж бичжээ. БНСУ-ын хуулинд
эмэгтэй хүний биед зөвшөөрөлгүй асуудлыг "бэлгийн хүчирхийлэл" гэж
үздэг байна. Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяртай хамт явсан А мөн онгоцны
үйлчлэгч бүсгүйн мөрөн дээр гараа тавьсан гэж буй юм.