Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 2019.11.23-24-ний өдөр нийт 514 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 396-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 11 хүн гэмтэж бэртэж, ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 3 хүний амь нас хохирсон байна. Ослын улмаас 3 хүүхэд хүнд, хүндэвтэр гэмтэж бэртсэн байна.
Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл
- Явган зорчигч мөргөх хэлбэрээр-8
- Зорчигч хэлбэрээр -3 тус тус хөдөлгөөнд оролцсон байна.
Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 21 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.
Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:
2019.11.23-ны өдрийн 00:30 цагийн орчимд Дундговь аймаг Дэлгэрцогт сум 2-р баг /Төгсийн хонхор/ гэх газар “Сумын төвөөс урагш 5 км/ асфальтан замд Beiben маркийн ачааны автомашин Hyundai Avante маркийн автомашинтай мөргөлдөж жолооч 46 настай, эрэгтэй Г нас барсан.
2019.11.23-ны өдрийн 01:10 цагийн орчимд Өмнөговь аймаг Гурвантэс сумын 3-р баг “Жигдэний даац” гэх газар /Сумын төвөөс баруун хойшоо 60 км/ шороон замд Dayun маркийн улсын дугааргүй мотоцикл онхолдож, зорчигч 56 настай, эрэгтэй Б нас барсан
2019.11.23-ны өдрийн 11:10 цагийн орчимд Өмнөговь аймаг Ханбогд сум Хайрхан багийн нутаг “Ухаа худаг” уурхайгаас Гашуун сухайт хилийн боомт орох чиглэлийн асфальтан замын хажууд 30-35 орчим насны эрэгтэй хүн нас барсан хэргийг Өмнөговь аймгийн цагдаагийн газар шалгаж байна
Хөдөлгөөнд оролцож буй нийт жолооч нар өөрсдийн болон бусдын аюулгүй байдал, гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, орон нутагт мотоциклтой унаж хөдөлгөөнд оролцохгүй байхыг анхааруулж байна.