Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын хяналт шалгалтаар Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороонд байрлалтай “Үүрд мөнхжин бадрана” ХХК-ийн “Эх жаргалан” худалдааны төвд “Мөнхжин-Од” ХХК-ийн "Хандгай" нэрийн архийг хураан авч, холбогдох арга хэмжээг авч байна.
Уг архийг үйлдвэрлэдэг Мөнхжин-Од ХХК-ийн тусгай зөвшөөрлийг Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 130 дугаар тогтоолоор хүчингүй болгож, цуцалсан болно.
Иймд худалдаа үйлчилгээ эрхэлж буй иргэд аж ахуйн нэгж байгууллагууд Хандгай нэрийн доорхи архийг худалдан авахгүй байхыг анхааруулж байна.
Холбоотой мэдээ