Нэмэлт эгнээ гаргах, тойрог уулзварыг дөрвөн замын уулзвар болгох ажил энэ оны есдүгээр сард эхэлсэн юм. Гэвч гэрлэн дохионы контрол систем, тоног төхөөрөмж монголд байдаггүйгээс шалтгаалан барилгын ажил удаашралтай явагдсан байна.
Нисэхийн тойргийг олон түвшний уулзвар, огтлолцол болгох ажлын хүрээнд тойрог уулзварыг дөрвөн замын уулзвар болгохоор Замын хөгжлийн газраас хяналт тавьж ажилсан байна. Мөн Замын цагдаагийн газар болон Замын хөдөлгөөний удирдлагын төвтэй зөвшилцсөнөөр 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр ашиглалтад орууллаа.