Үндэсний их баяр наадмын үеэр худалдаа, үйлчилгээний чиглэлээр нийт 630 зөвшөөрөл олгохоор төлөвлөжээ.
Тодруулбал төв цэнгэлдэх хүрээлэнд хүнсний болон хүнсний бус худалдааны 95 асар, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ(хуушуур)-ний 195 асар, нийт 290 асраар худалдаа, үйлчилгээ зохион байгуулах юм байна. Үүнд:
- Баянзүрх дүүрэгт: хоол үйлдвэрлэл, үйлчилгээ -70 асар, хүнсний болон хүнсний бус худалдаа-25 асар
- Хан-Уул дүүрэгт: хоол үйлдвэрлэл, үйлчилгээ -55 асар, хүнсний болон хүнсний бус худалдаа-23 асар
- Чингэлтэй дүүрэгт: хоол үйлдвэрлэл, үйлчилгээ -70 асар, хүнсний болон хүнсний бус худалдаа -25 асар
- Жуулчдад зориулсан цахим үйлчилгээ -10 асар
- “Нийслэлийн жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих төв” НӨҮГ -12 асар
Хүй долоон худагт хүнсний болон хүнсний бус худалдааны 45 асар, хоол, үйлдвэрлэл үйлчилгээ(хуушуур)-ний 200 гэр, нийт 245 цэгээр худалдаа, үйлчилгээ зохион байгуулна. Үүнд:
- Сонгинохайрхан дүүрэгт: хоол үйлдвэрлэл, үйлчилгээ-80 асар, хүнсний болон хүнсний бус худалдаа-20 асар
- Баянгол дүүрэгт: хоол үйлдвэрлэл, үйлчилгээ-40 асар, хүнсний болон хүнсний бус худалдаа-10 асар
- Сүхбаатар дүүрэгт: хоол үйлдвэрлэл, үйлчилгээ-40 асар, хүнсний болон хүнсний бус худалдаа-10 асар
- “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-т: хоол үйлдвэрлэл, үйлчилгээ-40 асар, хүнсний болон хүнсний бус худалдаа-5 асар ажиллана.
Хүй долоон худгийн соёл, урлагийн талбайд гар урлал, бэлэг дурсгал, соёлын барааны худалдааны 50, хөдөлгөөнт тоглоомын 45, нийт 95 цэгээр худалдаа, үйлчилгээ зохион байгуулахаар төлөвлөжээ.
Үндэсний их баяр наадмын үеэр гар урлал, бэлэг дурсгал, соёлын барааны худалдаа, хөдөлгөөнт тоглоомын үйлчилгээ эрхлэх хүсэлтийг www.service.ulaanbaatar.mn цахим бүртгэлийн системээр зургаадугаар сарын 30-ны 17:00 цаг хүртэл хүлээн авна. ЭНД дарж бүрдүүлэх баримт бичгийн жагсаалтыг үзэх боломжтой.