Н.Номтойбаярт холбогдох хэргийн шүүх хурал завсарлалаа
12 сарын 13, 2019

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярт холбогдох хэргийн шүүх хурал нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр 11:25 минутын орчимд эхэлсэн. Яг одоо шүүгч хэргийн материалтай танилцаж буйтай холбогдуулан шүүх хурал завсарлаад байна. Түүнийг хуурамч мэдүүлэг өгсөн гэх үндэслэлээр төрийн алба хаших эрхийг нь хоёр жил хүрэх хугацаагаар хасах, 5,4 сая төгрөгөөр торгох, 720 цагийн нийтийн хөдөлмөр эрхлүүлэх, эсвэл нэг жилийн хугацаатай гадагшаа зорчих эрхийг нь хасах ялтай зүйл ангиар буруутгаж байгаа юм.