Коронавируст цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр нийслэлийн Засаг захиргааны 1, 2 дугаар байруудад автомат халуун үзэгч, ариутгагч бүхий смарт хаалга байрлуулж нэвтрүүлдэг боллоо.
Ингэснээр тус байруудад ажиллаж буй төрийн албан хаагчдыг эрсдэлээс хамгаалж, халдвараас урьдчилан сэргийлэх Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газрын ажил үүргийг хөнгөвчилсөн байна.
Нийслэлийн Засаг захиргааны 1 дүгээр байр нь Засаг даргын Тамгын газар байрлаж буй хоёр давхар байр бол 2 дугаар байр нь Хангарьд ордон юм.