Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид өнгөрөгч нэгдүгээр сард Нигер улсын иргэн шуудан илгээмжээр дамжуулж хар тамхи оруулж ирснийг илрүүлэн баривчилсан.
Монгол Улсад гадаад хэлний сургалтын төвд багшилдаг Нигер улсын иргэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг олон улсын шуудан илгээмж ашиглан улсын хилээр нэвтрүүлснийг олж, тогтоон ажлын байран дээр нь баривчлах ажиллагаа явуулсан. Мөн түүнээс гадна уг гэмт хэргийг үйлдэхэд оролцсон гурван иргэнийг саатуулсан юм.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар Холбооны Бүгд Найрамдах Негир улсын иргэн Адекола Олавасен Азеез-д 6 жил, Анози Дарлингтон Дон-д 3 жил, Монгол Улсын иргэн У.Ариунзулд 3 жилийн хорих ял тус тус оноожээ.
Тэд Монгол Улсад англи хэлний сургалтын төвд ажиллаж байсан бөгөөд бүлэглэн сэтгэцэд нөлөөт, мансууруулах бодис хууль бусаар хил нэвтрүүлж, хадгалсан, тээвэрлэсэн, худалдсан гэмт хэрэг үйлджээ. Монгол Улсын иргэн У. Ариунзул нь дээрх гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, хамтран оролцсон аж.